Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалтад оролцож буй ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Вячеславович Калашников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.