Холбоо барих

Номын сан тохижуулан, хүлээлгэн өглөө

Хаврын адаг сарын 15-ны билэгт сайн өдөр УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН монголын ирээдүй болох хүүхэд залуучууддаа үндэсний өв соёлоо таниулах, түгээн дэлгэрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх хүрээнд тойргийнхоо 114 дүгээр сургуульд “Номын сан”-г шинэчлэн тохижуулж, хүлээлгэн өглөө. 

Номын санд монголын уран зохиол, аман зохиол, монголын түүх, дэлхийн шилдэг зохиолууд зэрэг заавал судлах номууд багтсан юм. 

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань номтой нөхөрлөж, номоор гэгээрч, номын цагаан буянтай сайн үйлс бүтээгчид болохыг ерөөе. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл