УЛАМЖЛАЛТ ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эх үрсийн баярыг угтан тойргийнхоо цэцэрлэгүүдийн дунд "АЛАГ ДЭЛХИЙ МИНИЙ НҮДЭЭР" гар зургийн уралдаан, ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд "МИНИЙ ГЭР БҮЛ" зохион бичлэгийн уралдаан, дунд ангийн сурагчдын дунд "МИНИЙ ЭХ ОРОН" эссэ бичлэгийн уралдаан, ахлах ангийн сурагчдын дунд "МИНИЙ НАНДИН ЗАХИДАЛ" захидлын уралдаан тус тус зарлаж, өнөөдөр шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.
Уралдаанд нийт 500 гаруй хүүхэд оролцож, шилдэг 40 байр, идэвхтэй оролцсон 1 сургууль, 1 цэцэрлэгийг шагналаа. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд багачууд, идэвхтэй оролцсон сургууль, цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлье.
Мөн баярын хүрээнд нийт 700 гаруй хүүхдэд баярын бэлэг гардууллаа.
Эх орны минь ирээдүй хойч
Энхрий бяцхан хүүхдүүддээ эх үрсийн баярын мэнд хүргэж, аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй, төрд хэрэгтэй, түмэнд тустай, эрдэм номтой, сайн хүн болж төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.