Холбоо барих

ОХУ-ын Хабаровск мужид ажиллалаа.

ОХУ-ын Хабаровск мужид ажиллалаа.

ОХУ-ын Хабаровск мужид ажиллалаа. Томилолтын хугацаанд Хабаровскийн хязгаарын хууль тогтоох думын дарга Сергей Леонидович Луговской, Хабаровскийн хязгаарын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Юрий Афанасьевич Чайка, Хабаровск мужийн амбан захирагчийн орлогч дарга Александр Николаевич Александров болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар парламент хоорондын хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох, Монгол-Оросын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан айлчлалыг тогтмолжуулах, бүс нутаг хоорондын эдийн засаг, соёл, спортын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол орны усны эх, ойн санг хамгаалах, гал түймэр болон хортон шавьжтай хамтран тэмцэх хамтарсан судалгааны баг байгуулах, оюутан солилцоо, хилийн бүсийн худалдааг идэвхжүүлэх, мах махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг Алс Дорнодын зах зээлд гаргах, Эрээнцав, Находка чиглэлийн 250 км замын ашиглалтыг сайжруулах, ачаа бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Хабаравоск мужийн амбан захирагч нь ОХУ-ын Сибирийн бүс нутгийн 11 мужийн парламентуудын холбоог даргалдаг.

Хабаровск муж нь 600 000 гаруй хүн амтай, ОХУ-ын Сибирийн бүс нутгийн 11 мужийн захиргааны төв, ОХУ-ын хамгийн цэвэрхэн хот, манай улстай зүүн бүсээр хиллэдэг, загас агнуур, загас үржүүлэг, ойн аж ахуй эрхэлдэг, байгалийн баялаг нөөц ихтэй, транссибирийн, байгаль-Амурсийн төмөр замын төв магистраль, нефть газын гол хоолойдамжин өнгөрдөг, далайн боомт бүхий онцлог бүс нутаг юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл