Холбоо барих

Видео мэдээ Бүгдийг үзэх

Танилцуулга

МОНГОЛ УЛС ХАРИУЦЛАГАТАЙ БОЛСОН ГЭДГИЙГ БОДИТООР ХАРУУЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ХЭРЭГТЭЙ.
МОНГОЛ УЛС ХАРИУЦЛАГАТАЙ БОЛСОН ГЭДГИЙГ БОДИТООР ХАРУУЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ХЭРЭГТЭЙ.

-Намрын чуулган хаалтаа хийж, гишүүд тойрогтоо ажиллаж байна. Уг чуулганыг үүргээ хэр биелүүлсэн гэж та дүгнэж байгаа вэ?

-Шинэ парламент байгуулагдсанаас хойш чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа болсон байна. Байнгын болон дэд хороод 140 удаа хуралдаж, бие даасан хууль 22, нэмэлт өөрчлөлт орсон хууль 262, зээлийн хэлэлцээр батлах тухай дөрөв, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 31, УИХ-ын 104 тогтоол тус, тус батлан гаргалаа. Мөн эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан гаргаж өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

-Намрын чуулганаар гол шийдэх асуудал нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц байсан. Гэтэл дорвитой ажил хийсэнгүй. Батлаад байсан богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт юу болж байгаа вэ?

-Сэхээнд орсон хүн шууд хөл дээрээ босоод гүйчихдэггүй биз дээ. Түүнтэй нэгэн адил эдийн засаг хүнд байдалд орсон улс орон, өр зээлэндээ баригдсан, гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, хариуцлага сахилга бат алдагдсан тийм л засаг төрийг МАН хүлээн авсан. Хамгийн түрүүнд төсвийг бүх шатандаа хэмнэх, төсвийн сахилга хариуцлагыг хангаж ажиллахад төрийн бүх шатны байгууллага анхаарал хандуулж байна. Хөгжлийн банкны тухай хуулийг батлан гаргалаа, гадаад өрийг төлөх зам сувгийг эрэлхийлж байна. Ажлын байрыг бодитоор бий болгох үүднээс жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй 4700 аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувь болголоо, импортоор оруулж ирж байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, 54 мянган ААН-д үйлдвэрлэлээ өсгөх, ажлын байраа хадгалж үлдэх боломжийг бий болголоо, татвар төлөөгүйн улмаас хаагдсан олон олон бизнес эрхлэгчдийн дансыг нээлээ. Энэ бүхэн эдийн засагт үр дүнгээ өгч байна. Төсөв 9.4 хувиар давж биелэлээ, төсвийн зарлага төлөвлөснөөс 173 тэрбум төгрөгөөр хэмнэгдлээ. Ахиц байна.

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо. Үүнийг дагаад гадны хөрөнгө оруулалт нэмэгдэнэ биз дээ?

-Хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэх хандлага харагдаж байгаа. Таван толгойн Баруун цанх нээгдлээ. Өнгөрсөн жилүүдэд тонныг нь 25-32 ам.долларт өгдөг байсан нүүрсийг өнөөдрийн байдлаар 71.5 ам.долларт зарж байна. Энэ бол үр дүн. Бид хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлагатай, сахилга баттай, тогтвортой байхыг хөрөнгө оруулагчид хүсч байна.

-Та Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга. Хоёр улсын харилцаанд нэмэр болохуйц ямар ажил хийж байгаа вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Новосибирск хотод “Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт-2016” арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын их хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хороонд 20 зүйл бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт зарим нэг чухал заалтууд бий. Новосибирск бол Ази Европыг холбосон тээвэр ложистик, аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны том төв. Новосибирск Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хот болсон. Тиймээс хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Юун түрүүнд Новосибирск-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болмоор байна. Мөн Тянжинь болон Хятадын бусад нутгаас тээвэрлэгдэж байгаа бараа материалыг Монгол нутгаар дамжуулан Сибирийн нийслэл Новосибирск хүртэл явуулах, Монгол нутгаас тээвэрлэгдэж байгаа малын гаралтай мах, сүү, ноос, ноолуур, арьс ширэн эцсийн бүтээгдэхүүний гаалийн татвар хураамжийг хөнгөвчлөх тал дээр анхаарах гэх мэт зарчмын хувьд өөрчлөлт хийж гадаад худалдааг хөнгөвчлөх талаар яриа хэлцэл болж, эхний алхмууд хийгдсэн. Мөн саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотод ажиллаад ирлээ. Бугат хот Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой хот. Бугатын ган төмөрлөгийн үйлдвэрт жилд зургаан сая тонн коксжих нүүрс, 10 сая тонн төмрийн хүдэр шаардлагатай байдаг. Үүнийхээ ихэнхийг Австралиас татаж байна. Уг нь бол хөршөөсөө авах боломж бий. Орос улс мөн мах, махан бүтээгдэхүүнээ Аргентинаас авдаг. Бас л хөрш нь болох манай улс нийлүүлэх боломжтой. Ингээд хараад байвал аялал жуучлал, гадаад худалдаа, олон улсын тээвэр, транзит тээвэр, ложистик, соёлын харилцаа, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форум, бүс нутгийн хөгжил гээд эдийн засгийг дэмжих олон салбарт хоёр хөрштэй ажиллах боломж бидэнд байна. Наад зах нь л гэхэд Орос Хятадын хооронд хийгдэж байгаа бараа эргэлт жилд 40 сая тонн. Алсдаа 100 сая тонн болох боломжтой. Гэхдээ Монголын нутгаар дамжих нь маш бага байна. Оросууд бараагаа алс дорнодоор дамжуулж тээвэрлүүлэн авахад 45 хоног, Дундад Азиар дамжуулж тээвэрлэхэд 35 хоног зарцуулж байна. Гэтэл Тянжинь боомтоос Эрээн-Замын-Үүд, Ханги-Мандал чиглэлд тээвэрлэхэд автомашинаар гурав хоногт, Монголын урд хилээс хойд хил хүртэл гурав хоног гээд үндсэндээ долоохон хоногт ОХУ-ын хил дээр хүрнэ. Сибирийн бүс нутагт мөн долоо хоногийн дотор ачаа эзэндээ очно гээд бодоод үз дээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө аль алинд нь хэмнэлттэй. Үүнийг Монгол Улсын идэвхтэй санаачлагаар ажил болгох ёстой.

ХУ-тай цаашид ямар салбарт түлхүү анхаарал хандуулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Олон салбарт ажиллах боломж бий шүү дээ. Гадаад худалдаа, соёл боловсрол, шинжлэх ухаан, мал эрүүлжүүлэх, ХАА-д шинэ техник технологи нэвтрүүлэх гээд стратегийн түншлэлийн бүхий л салбарт хамтран ажиллах боломж бий. Бид чинь хоёрхон мөнхийн хөрштэй шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд дээр дурдсан олон сая тонн ачаа Монголыг дайран өнгөрлөө гэж бодъё. Наад зах нь бензин тос хийнэ, засвар үйлчилгээ авна, хоол унд хэрэглэнэ, унтаж амарна, замын хураамж төлнө. Үүнийг дагаад хөгжил явагдана. Уул уурхайн зарим бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр, урт хугацаанд тогтвортой байнгын хэрэглэгчдэд нь нийлүүлнэ гээд мөнгө олох боломж бий. Харин бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Зарим нэг гол орд зэсийн баяжмалаа түшиглээд эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Нефтийн ордууддаа түшиглээд боловсруулах үйлдвэр барих ёстой. Малаа эрүүлжүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах ёстой. Малын гаралтай болон ХАА-н гаралтай түүхий эдээрээ дэлхийн брэнд болсон эко, ногоон бүтээгдэхүүн хийж дэлхийн зах зээлд нийлүүлэх учиртай. Аялал жуучлалын томоохон бүтээгдэхүүн бий болгож дэлхийн жуулчдын нүдийг хужирлаж, мөнгийг нь заруулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжилд анхаарах цаг болсон.

-Удахгүй Таван толгойн гэрээ шинэчлэгдэх байх. Цаашид хэрхэн хөдөлгөх хувилбарын талаар МАН-ынхан бүлэг дээрээ ярьсан уу?

-Үгүй. Таван толгой хэвийн ажиллаж байгаа шүү дээ. Баруун цанх ашиглалтад орсон. Үнэ нь өсч 71.5 ам.доллар болсон. Өмнө нь хэзээ ийм үнээр зарж байсан юм бэ. Засгийн газар богино хугацаанд боломжоороо л зүтгэж байна шүү дээ.

-Нүүрсний үнэ өсч байгааг ашиглаад эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломжтой биз дээ?

-Ганцхан Таван толгой ч биш, эдийн засагт үр ашигтай бусад төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Дотоодын нөөц бололцоогоо бүрэн дайчилж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, малын гаралтай түүхий эд, ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээ хангаад экспортыг чиг баримжаатай үйлдвэрлэл үйлчилгээг бодлогоор дэмжих ёстой. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улс хариуцлагатай болсон гэдгийг бодитоор харуулж, хөрөнгө оруулалт татах учиртай. Монголчууд бид хамтдаа л зүтгэж байж хямралаас гарна. Өөр хэн ч бидний өмнөөс ажил хийхгүй.

-Та жижиг, дунд үйлдвэрийнхнийг дэмжиж ажилладаг. Тэднийг дэмжих хамгийн бодитой дэмжлэг нь хөрш улсуудад үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байдаг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Багтаамжтай том зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдээ гаргах, шинэ түнш, шинэ хамтрагч, шинэ техник технологи, шинэ инноваци, шинэ хэрэглэгчээ олоход нь туслах зорилгоор БНХАУ, ОХУ-ын олон хотод “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Монголын өдрүүд” эдийн засгийн чуулга уулзалт, соёл урлагийн арга хэмжээг манай хамт олон хийж ирсэн. Одоо ч хийж байгаа. Хүнээс баярлалаа гэдэг үг сонсох сайхан шүү дээ. Монголчууд маань хичээвэл хийж чадахгүй зүйл гэж байхгүй л дээ. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хоёр хөрш их сонирхдог. Чанартай загвар дизайн сайтай, экологийн цэвэр монгол брэнд үнэ хүрнэ.

-Та өмнө нь Ази Европыг холбосон мэдээллийн технологийн төв байгуулах талаар ярьж байсан. Энэ ажил юу болсон бэ. Үүнийг дагаад дэлхийн томоохон компаниуд манайд салбараа нээнэ гэж байсан. Тэр ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Ази Европыг холбосон өндөр хурдны дахин дамжуулах “Дата” төв барих асуудал манай намын мөрийн хөтөлбөрт ч байгаа, төслийг Ерөнхий сайдад миний бие өргөн барьснаас хойш ажил амжилттай үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсад үр ашигтай томоохон төслүүдийг бид хамтдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нэг цонхоор, нэгдмэл зорилго, нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран хийх нь орчин үед хамгийн үр дүнтэй арга мөн. Майкрософт ,Т Интел гэх мэт компаниудын суурин төлөөлөгчийн газар орж ирсэн. Удахгүй Гүүгл орж ирэх байх. Монгол бол олон улсын транзит урсгалын хувьд хамгийн аюулгүй, хамгийн боломжийн, хамгийн үр ашигтай орон байх боломж бий.

Ярилцсан: СҮХБААТАРЫН АЛТАНЦЭЦЭГ

Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН
Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН

Төгссөн сургууль, мэргэжил   

1989 онд                                 Говь-Алтай аймаг, Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль

1991 онд                                 ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи

1995 онд                                 МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны  ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал


1995-1999 он         
           Монгол Улсын Аюулгүй Байдлыг Хангах Ерөнхий газарт                                           тусгай албаны ажилтан, ахлах ажилтан

1999-2003 он                        “World Trans” ХХК-д Гүйцэтгэх захирал

2005-2016 он                        “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захирал

2008-2016 он                        НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

2016 он                                 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын                                             парламентын бүлгийн дэд дарга  

2019 он                              Монгол Улсын Засгийн газрын гишүүн,

                                          Зам, Тээврийн хөгжлийн сайд

2020 он                              Монгол Улсын Их Хурлын гишүүн


Орос, Хятад, Англи хэлтэй

Шагнал

2006 онд                                  Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2007 онд                                  Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан
2010 онд                                  Алтан гадас одон

Цахим хуудас

http://enkhamgalanb.parliament.mn

Шинэ түүхийн харилцаа Новосибирскийн цасан өвлөөс эхэллээ.
Шинэ түүхийн харилцаа Новосибирскийн цасан өвлөөс эхэллээ.
Тэд их баяртай байлаа. Оюутан цагийн гэгээн дурсамжууд нь сэргэж, Орос оронд сурч байсан үеүд нь нүдэнд нь илхэн харагдсан юм. Хоолыг нь амтархан идэж, орос хэлээр ус цас шиг ярьж, орос дуу аялан сэтгэл нь гэгэлзэн яваа монголчуудыг харахад надад сайхан санагдаж байсан. Эгээ л эх орондоо ирсэн юм шиг тийм л дотно уур амьсгалыг хэдэн өдрийн турш ОХУ-ын Новосибирск хотод харсан юм. 
 
Сибирийн төв Новосибирскт өвөл хэдийнэ айлчилжээ. Модод цагаахан өмсгөлөө өмсөж, иргэд нь дулаан хувцсандаа оржээ. “Гадаа хүйтэн ч бидний сэтгэл нартай байна”. Новосибирскт  айлчилсан монголчуудын зорилго, хүсэл эрмэлзлэлийг бүрэн илэрхийлэх, цаашилбал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээх төдийгүй дотно харилцааг эргэн санагалзсан энэ үгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Новосибирскийн  ард иргэдэд хандан хэлсэн юм.
 
“Монгол, Оросын хамтын ажиллагаа- 2016, эдийн засгийн форум” 10-р сарын 27-30-ны хооронд Новосибирск хотод боллоо. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй хамгийн том үйл явдал байв. УИХ дахь Монгол, Оросын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангаар ахлуулсан төр, хувийн хэвшил, урлаг спортын 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Сибирийн нийслэлд айлчилсан нь сүүлийн 25 жилд болоогүй томоохон арга хэмжээнд тооцогдов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, гадаад хэрэг, зам тээврийн яам болон Хөвсгөл, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар, их дээд сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор болон бизнесмэнүүд орсон. 
 


ОХУ-ын талаас Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников Сергей Вячеславович ирж оролцсон. Новосибирск хотын удирдлагуудын хувьд дөрвөн өдрийн турш монголчуудтай хамт байлаа. Тус хотын зүгээс ихээхэн сэтгэл гаргаж бэлтгэсэн нь арга хэмжээ бүрээс харагдана. Сибирь бүсийн бизнесмэнүүд ч Монголыг сонирхон, хамтарсан компани байгуулж, ажиллахыг хүсэж байгаа нь илт.

Энэхүү форумын үеэр ахан дүүгийн бус түншлэлийн шинэ харилцаагаар цааш хамтран ажиллах гэдэг санааг их ярьсан. Өнөөдөр хоёр орны удирдлагуудын айлчлал ойр ойрхон болж байгаа нь томоохон ач холбогдолтой.  Мөн дунд хугацаанд хамтран ажиллах хөтөлбөр, стратегийн харилцааны гэрээг байгуулсан байна. ОХУ руу визгүй зорчдог болсноор хоёр орны иргэдийн зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Бүс нутгийн, улмаар Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридор төслийг хэрэгжүүлэх зэрэг өндөр түвшинд бодлого, ажлууд явж байгаа аж. 
 
УИХ-ын дарга М.Энхболд “Новосибирскийн айлчлалаар түншлэлийн шинэ харилцааны алхмыг тавиад ирээрэй” хэмээн ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгаланд захижээ. Түүнийг энэ үүргээ сайн биелүүллээ гэж хамт явсан төлөөлөгчид үзэж байлаа. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ”Богино хугацаанд бэлтгэсэн гэхэд төр, бизнес, шинжлэх ухааны хосолсон чуулга уулзалт амжилттай боллоо. Тохиолдлын байдлаар энэ хотыг сонгоогүй байх. Новосибирск нь ОХУ-ын шинжлэх ухааны том хот. Аж үйлдвэр, шинжлэх ухаан хөгжсөн, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах, бизнес хөгжүүлэх боломжтой газар. Форумын үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв. 
 
Чуулга уулзалтын үеэр 20 заалт бүхий санамж бичигт  УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлгийн дэд дарга УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ОХУ-ын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников Сергей Вячеславович нар гарын үсэг зурсан.

“Шинжлэх ухаан, аж үйлдвэр, эдийн засаг, бизнес, хөдөө аж ахуй, урлаг соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах санамж бичиг юм. Бидний ашиг сонирхол нэг цэгт огтлолцож буй учир дээрх санамж бичгийн дагуу ажлууд бодитоор хэрэгжих болно.Улмаар бизнесийн харилцааг эрчимжүүлэх, хөгжүүлэх үүднээс гаалийн татварын талаар ярилцахаар боллоо. Асуудлуудаа жагсааж бичээд эхнээс нь шийдээд явахаар тохиролцлоо. Сибирийн, Новосибирск хотын удирдлагуудтай уулзахад Монгол Улстай эдийн засаг, бизнесийн харилцаагаа сэргээх, хамтрах сонирхол их байна. Хөрш орны бизнесийн боломжууд ч бас их байна” хэмээн Б.Энх-Амгалан гишүүн онцолно лээ.
 
Улс төрийн, бизнесийн арга хэмжээнээс гадна Монголын урлаг соёлын үзүүлбэрүүдийг  сибирчүүд шагшин хүлээж авсан. “Тал нутгийн салхи” тоглолтод Орос, Монголын бүжигчид хамтран бүжсэн нь үнэхээрийн дотно харилцааг сэргээж өгөв. Мөн 10 мянган хүний суудалтай спортын ордонд Орос, Монголын тамирчдын хооронд тэмцээн зохион байгуулсан. Монголынхоо тамирчдыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ахлан оролцсон бол Оросын талаас тив дэлхийн, олимпийн аварга шилдэг тамирчид оролцсон нь тэрхүү спортын ордныг үзэгчдээр дүүргэж чаджээ.
 
“Mongolian Economy” сэтгүүл Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан тусгай дугаарыг 12 дугаар сард монгол, англи, орос хэлээр гаргахаар хоёр орны ЭСЯ-дуудтайгаа хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд бид Новосибирскийн форумд оролцоод одоо Москва хотноо ажиллаж байна. ОХУ-ын нийслэл цасан бударсаар угтлаа. Түүхийн шинэ харилцаа Москвагийн цастай хамт үргэлжлэн урагшлах буй заа.
 
                                                                                                   
 Д.Бэхбаяр
Москва хот
 
Хан-Уул дүүргийн иргэд Төрийн одон медиалиар шагнагдлаа.
Хан-Уул дүүргийн иргэд Төрийн одон медиалиар шагнагдлаа.

Улс орны хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг үнэлж,

Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны иргэн Унгаа овогтой Батсүхийг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ишмаа овогтой Должинг "Алтан гадас" одонгоор

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Тожилсүрэн овогтой Нямсүрэнг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар тус тус шагнагдсаныг гардууллаа. 


    Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хамт ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд, байнгын хорооны ажилтнууд байлцсан.

Эхлээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн жилүүдэд хийсэн ажил, тулгамдсан асуудлын талаар удирдлагууд нь танилцуулга хийв.

 

Тус төв үндсэн үүргээрээ сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг асрамжлах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох зэрэг ажил, үйлчилгээг эрхэлдэг ба өнөөдрийн байдлаар 749 ортой үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 727 эмч, ажиллагсадтай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй 50 гаруй мянга, тус төвийн байнгын хяналтад байдаг 21 мянга гаруй хүнд хүрч үйлчилдэг талаар танилцуулгадаа дурьдлаа.

2014 онд орчин үеийн шаардлага хангах стандарт бүхий барилга ашиглалтад оруулж, ажиллагсад болон үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчдийн тохь тухыг хангах чиглэлд төсвийн хөрөнгө оруулалт болон өөрсдийн хүч боломжоор хийсэн ажлынхаа талаар мөн танилцуулсан.  

Сэтгэлзүйн болон эмнэлзүйн оношлогооны тоног төхөөрөмж 92 хувийн хангалттай болсон бөгөөд орчин үеийн чанарын шаардлага хангах түвшинд хүрсэн гэдгийг онцолж байлаа.

Цаашид тулгамдаж буй асуудлын талаар төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл,

-Сэтгэц идэвхит эм, бодистой тэмцэх Үндэсний хороо байгуулах,

-Сэтгэцийн эмгэгтэй хүнийг тусгайлан асрамжлах Асрамжийн газар бий болгох,

-Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг боловсруулж  гаргах,

-Засварын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асууж, хариулт аван, санал солилцсон.

Гишүүн Б.Энх-Амгалан Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу ажиллаж байгааг танилцуулаад, иргэдийн өргөдлийн мөрөөр ажиллахын зэрэгцээ төвийн үйл ажиллагаатай танилцаж байгааг хэлэв. Тэрбээр хамт явсан ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудад дүгнэлтээ гаргаад Өргөдлийн байнгын хороонд ирүүлж, өргөдөл гаргасан иргэдэд Байнгын хорооноос албан ёсны хариуг өгөхөөр шийдвэр гаргалаа.

Мөн төвийн үйл ажиллагаанд тулгамдаж буй Асрамжийн  газар байгуулах,  Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг гаргах зэрэг асуудлыг  Өргөдлийн байнгын хорооны хурлаараа хэлэлцэж, ЭМЯ болон Засгийн газарт чиглэл хүргүүлэн ажиллахаа хэллээ.

Дараа нь  төвийн клиникийн тасаг, багуудын үйл ажиллагаатай танилцсан. Сэтгэц нийгмийн сэргээх засах эмчилгээний клиникт үсчин гоо зүй, эсгий урлал, биеийн тамир, урлан, зураг, тоглоом, оёдол, ном, мужаан, хөгжим, хоол, цаасан, олсон урлагийн эмчигээ зэрэг эмчилгээний тасгуудаар орж танилцлаа. Эмчлүүлэгчдийн сэтгэлзүйн онцлогт тулгуурлаж нийгэмшүүлэх, сэргээн засах зорилгоор дээрх эмчилгээг явуулдаг байна. Цаашид үйлдвэрлэл /нарийн боов, талх барих, ногоо тарих, блок үйлдвэрлэх/ зэргээр өргөжүүлэхээр ажиллаж буйгаа төвийн удирдлага хэлсэн.

Төвийн бүх клиник, тасаг, багийн үйл ажиллагаатай танилцсаны дараа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай уулзалт хийв.

 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлсэн үгэндээ  “Танай хамт олон төсвөөс хөрөнгө харалгүйгээр өөрсдийн хүч боломжоор олон ажил хийснийг харлаа. Ийм бүтээлч хамт олон байгаад сэтгэл өөдрөг байна. Жил ирэх бүр сэтгэцийн өвчлөл ихэсч буй тооцоо судалгааг та бүхний танилцуулгаас мэдлээ. Эв нэгдэл, эрхэмлэх зүйлээ хичээж, үйлчилгээгээ сайжруулахад улам их санаачилгатай ажиллахыг хүсье.  УИХ, Байнгын хорооны гишүүний хувиар төвийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллана” гэсэн юм. Төгсгөлд нь эмч, ажилтнуудын асуултад хариулт өглөө.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны "Энх амгалан Өлзийт" өрхийн эрүүл мэндийн төв түргэний машинаа хүлээн авлаа.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны "Энх амгалан Өлзийт" өрхийн эрүүл мэндийн төв түргэний машинаа хүлээн авлаа.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны "Энх амгалан Өлзийт" өрхийн эрүүл мэндийн төв түргэний машин хүлээн авлаа. 
14 дүгээр хороо нь хотын төвөөс 45 км зайд алслагдсан, 6000 гаруй оршин суугчидтай, 45-100 км-т явж эмнэлэгийн үйлчилгээг иргэдэд хүргэдгээс автомашины зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байсан юм. Асуудлыг шуурхай шийдвэрлэж өгсөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хамт олонд талархал илэрхийлье.
Эмнэлэгийн хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
2017.06.10
09, 10, 14, 16 дугаар хороодын "Өрхийн эрүүл мэндийн төв"-үүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн хүлээн өглөө.
09, 10, 14, 16 дугаар хороодын "Өрхийн эрүүл мэндийн төв"-үүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн хүлээн өглөө.
Иргэдтэй хийсэн удаа дараагийн уулзалтаар өрхийн эрүүл мэндийн төвүүд, хорооноос компьютер, техник хэрэгсэл хүрэлцээгүй байгаа талаар асуудлууд тавьж байсан билээ. 
Өнөөдөр өрхийн эмнэлэгийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох иж бүрэн компьютер, хувилагч машиныг ХУД-ийн 9-р хорооны “Аяут”, 10-р хорооны “Амин тус”, 14 -р хорооны "Энх амгалан Өлзийт", 16-р хорооны “Энх Буянт-манал” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө. 
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч ноён Калашников С.В. Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч ноён Калашников С.В. Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Өнөөдөр “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах Оросын талын ажлын хэсгийн дарга, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч ноён Калашников С.В. Монгол Улсад хүрэлцэн ирлээ. 
Хүндэт сенаторыг Монголын талын зохион байгуулах ажлын хэсэг болон албаны төлөөлөгчид “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа.
2017.10.01

Онцлох арга хэмжээ

Ачааллаж байна ..