ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Гадаад харилцаа, Ард түмнүүдийн хэргийг эрхлэх сайд Кириллин Гаврил Витальевичийг хүлээн авч уулзлаа.

Хамаарах огноо: 2018-07-12 10:18

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын Гадаад харилцаа, Ард түмнүүдийн хэргийг эрхлэх сайд Кириллин Гаврил Витальевичийг хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсын Гадаад харилцаа, Ард түмнүүдийн хэргийг эрхлэх сайд Кириллин Гаврил Витальевич тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулагдаж буй Бүгд Найрамдах Саха улсын "Ысыах" үндэсний баярт оролцон, мэндчилгээ дэвшүүллээ. 



"Ысыах" баяр нь шинэ оныг угтах баяр бөгөөд жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулагддаг ажээ. Якут Улсын ард түмэн энэхүү баяраа Монгол Улсад зохион байгуулж, үндэснийхээ түүхэн уламжлал, өв соёл, зан заншлаас монголын ард түмэнтэй хуваалцах саналыг дэвшүүлж ирсэн нь биеллээ олж, ийнхүү зохион байгуулагдлаа. 


Үүсгэсэн: 2018-07-16 15:50

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..