Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа

Хамаарах огноо: 2018-11-26 16:18

Улсын Их Хурлын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгалангийн ажлын алба Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Тусгаар тогнолоо зарлан тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ-ийн "Нислэгийн Хөдөлгөөний үйлчилгээний алба"-тай хамтран гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа. 

Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатар, Систем судлаач Дашдоржийн Банзрагч нар Монгол Улсын түүх, төрт ёсны уламжлалын талаар илтгэл тавьж, албаны ажилтан ажиллагсад түүхийн сэдвээр мэдлэгээ сорьж, Монголын Үндэсний музейн ховор үзмэрүүдийг сонирхсон юм. 



Үүсгэсэн: 2018-12-05 16:18

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..